СЭЛЭНГЭ: Аймгийн хэмжээнд 59 иргэн нөөцөд бүртгүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтад энэ удаа Сэлэнгэ аймгаас 204 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 186 иргэн орж, 59 иргэн тэнцэж нөөцөд бүртгүүлжээ.
Төрийн албаны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2023 оноос
төрийн албаны нөөц бүрдүүлэх Ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа
зохион байгуулж байхаар болсон.