БНХАУ руу шууд нислэгээр зорчиход ПСР шинжилгээнд хамрагдахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын дараах нөхцөл байдал сайжирч байгаатай холбогдуулж энэ сарын 15-ны өдрөөс эхлэн БНХАУ зорчих хөдөлгөөний журамдаа өөрчлөлт оруулжээ.
Иймд БНХАУ-аас гадаадын улс орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд гадаадын иргэдэд бүх төрлийн виз олгох үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчиж буй зорчигчид коронавируст халдварын ПСР шинжилгээнд хамрагддаг шаардлагыг цуцалж, коронавируст халдварын түргэвчилсэн шинжилгээний /хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана/ сөрөг хариугаар тус улсын хилийн агаарын боомтоор нэвтрэх боломжтой болжээ. Гэхдээ эрүүл мэндийн мэдүүлэг бөглөх шаардлага /цахим хуудас https://htdecl.chinaport.gov.cn/ хэвээр үйлчилж байгаа аж.
2017 оны хоёрдугаар сараас эхлэн БНХАУ-ын хилийн нээлттэй боомтоор нэвтэрч буй гадаадын 14-70 насны иргэдээс хурууны хээний мэдээлэл авах зохицуулалтын дагуу тус улс руу зорчиж буй гадаадын иргэдээс хилийн боомтод хурууны хээний мэдээлэл авч эхэлсэн бөгөөд зөвхөн нэг удаа авах юм.