Чукотын автономит тойрогт цэрэг байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-09-02 13:38:12

МОСКВА. /businessinsider/. Оросын Алс Дорнодын бүс нутгийн Чукотын автономит тойрогт цэргийн нэг дивиз байрлуулна гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдэв.

2018 он гэхэд Чукотод эргийн хамгаалалтын дивиз байгуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр мэдэгджээ.

Мөн тэрбээр “Берингийн хоолой болон Курилийн арлуудын тэнгисийн хаалттай бүсүүдийн хяналтыг чангатгаж, Алс Дорнодын болон Умард тэнгисийн бүс дэх Номхон далайн флотын хүчний маршрутыг хамгаалж, тэнгисийн цэргийн стратегийн цөмийн хүчний байлдааны чадавхыг нэмэгдүүлэх нь энэ арга хэмжээний зорилго юм" гэж мэдэгдсэн байна.

Япон, ОХУ хоёр Курилийн арлуудыг эзэмших тал дээр маргаантай байгаа бөгөөд эдгээр арлууд руу ОХУ пуужингийн довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүдийг илгээхээр төлөвлөж байна. Харин Берингийн хоолой бол Аляскийг АНУ-ыг ОХУ-аас тусгаарладаг нарийхан усан зам юм.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ