Компьютер томограф оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Компьютер томограф /СТ/ оношилгооны 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлөхөөр боллоо.
ЭМДҮЗ-ийн
2022 оны 1 дүгээр тогтоолоор компьютер томограф /СТ/ оношилгоог 120 мянган
төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлөх юм.
Харин
ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны
зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.