"Байгалийн түүхийн музей: Сор үзмэрийн дээжис" номд 136 үзмэр гэрэл зураг, тайлбарын хамт багтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-03-05 09:01:52
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Байгалийн түүхийн музей: Сор үзмэрийн дээжис" ном хэвлэгдэн гарчээ. Эрдэмтэн судлаач, оюутан, байгаль сонирхогч хүн бүхэнд зориулагдсан танин мэдэхүйн уг номд музейн шилдэг 100 гаруй үзмэрийг гэрэл зураг, тайлбарын хамт багтаасан байна.


Байгалийн түүхийн музейн сан хөмрөгт өдгөө 13000 гаруй цуглуулга хадгалагдаж байгаа ба үүний 5.3 хувь геологи, 4.1 хувь палеонтологи, 90 хувь биологийн төрөл зүйлийн цуглуулга аж. Эдгээр цуглуулгаас сорчлон музейн сан хөмрөгийн үнэ цэнийг илтгэхүйц шинжлэх ухаан, танин мэдэхүйн ач холбогдол бүхий 3 солир, 12 эрдэс, 3 чулуу, 11 зүйл палеонтологийн олдвор, 21 зүйл ургамлын хатаамал, 21 зүйл шавжийн хатаамал, 1 зүйл хоёр нутагтны хэлхээ яс, 6 зүйл мөлхөгчийн хэлхээ яс, 21 зүйл шувууны чихмэл, 29 зүйл хөхтөн амьтны хэлхээ яс, чихмэл зэрэг нийт 136 цуглуулгыг гэрэл зураг, шинжлэх ухааны ангилал зүй, онцлог шинж, хамгааллын зэрэг, цуглуулгын түүх, төрөлжсөн сан хөмрөгийн мэдээлэл зэргээр баяжуулан "Байгалийн түүхийн  музей: Сор үзмэрийн дээжис"-т оруулсан байна. 


Холбоотой мэдээ