Монголын Үндэсний музейг хоёр өдөрт 6200 хүн үзжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орон даяар "Музейн нээлттэй өдрүүд" гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн хоёр өдөр Монголын Үндэсний музейд 6200 гаруй үзэгч зочилжээ. Тус музей өнөөдөр "Эх орны төлөө" тусгай үзэсгэлэн, Музейн байнгын үзэсгэлэнгийн 9 танхимын үзэсгэлэнг үзэгчдэд толилуулах юм. Мөн “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал-Халх монголчууд”, "Соёмбо" боловсролын хөтөлбөрийг хүүхэд багачуудын хүртээл болгон үйлчлэх аж.
Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ны өдрийг дуустал үргэлжилнэ.