Дэлхийн оёдолчдын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2023-02-28 14:37:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн оёдолчдын өдрийг оёдлын машин зохион бүтээгч Уильям Элиас Хоугийн мэндэлсний ойг тохиолдуулан тэмдэглэдэг байна. Түүний төрсөн өдөр нь 2 дугаар сарын 28 бөгөөд энэ өдрийг анх аль улс хэрхэн тэмдэглэж байсан нь тодорхойгүй.  


Уильям Элиас Хоу үйлдвэрлэлийн хөгжил дэвшлийн томоохон зүйлсийн нэг болох оёдлын машиныг анх 1845 онд бүтээжээ. Тэр үеэс хойш хувцасны үйлдвэр, оёдлын газар болгон оёдлын машин ашиглах болжээ. Бэлэн хувцас, орны даавуу зэргийг гар аргаар оёх шаардлагагүй болсон тул оёдлын салбар ихээхэн хурдацтай хөгжжээ. Тэрбээр ердөө 47 насалсан ч бүтээлийнхээ ачаар олон сая доллар олж чадсан нэгэн аж.


Үндэснийх нь орлогын ихэнх хэсгийг даавуугаараа бүрдүүлдэг Энэтхэг зэрэг улсад энэхүү өдөрт өндөр ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Хүмүүс жил бүрийн энэ өдөр танил оёдолчиндоо баяр хүргэж бэлэг барьдаг аж.

Холбоотой мэдээ