“Coca-Cola”-гийн үйлдвэрээс их хэмжээний кокаин илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-09-01 13:39:41

ПАРИС. /ВВС/.  Франц улс дахь “Coca-Cola” компанийн үйлдвэрээс хар зах дээр 50 сая еврогийн үнэд хүрэх кокаиныг илрүүлжээ.

Жүржийн шүүсний өтгөрүүлсэн баяжмал дунд уутанд хийж нуусан уг мансууруулах бодисыг Өмнөд Америкаас чингэлгээр авчирсан аж.

Францын өмнөд нутгийн Синь тосгонд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

370 кг кокаиныг хураан авсан нь Францын нутаг дэвсгэрээс хамгийн их хэмжээний мансууруулах бодис илрүүлсэн тохиолдол боллоо. 

Мансууруулах бодисыг хаанаас илгээснийг тогтоохоор ажиллаж багаа мөрдөн шинжээчдийн хэлснээр, “Coca-Cola”-гийн үйлдвэрийн ажилчид хураагдсан мансууруулах бодистой ямар ч хамааралгүй ажээ.

Дашрамд дурдахад, 1886 онд Америкийн эм зүйч Жон Пемпертоны гарган авсан “Coca-Cola”-гийн анхны жорыг коканы навчны ханднаас гаралтай кокаин агуулсан гэж үздэг байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ