“BAFTA” наадмаас “All Quiet on the Western Front” хамгийн олон шагнал хүртлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2023-02-20 11:47:21

ЛОНДОН. /BBC/. Их Британийн кино, телевизийн урлагийн академийн “BAFTA” кино наадмын 76 дахь удаагийн шагнал гардуулах ёслол ням гаргийн орой амжилттай болж өнгөрлөө.


Дэлхийн I дайны үеийн үйл явдлыг өгүүлэх “All Quiet on the Western Front” уран сайхны кино энэ удаагийн ёслолын арга хэмжээний “Шилдэг кино” тэргүүтэй долоон төрөлд тэргүүлснээр хамгийн олон шагналыг хүртжээ. 


Тодруулбал, “Шилдэг кино зохиол”, “Гадаад хэлээрх шилдэг кино” зэрэг төрөлд шалгарснаас Германы найруулагч Эдвард Бергерт “Шилдэг найруулагч” шагналыг авчирсан байна.


BAFTA-2023” наадмаас хамгийн олон шагнал хүртсэн бүтээлүүд: 

  • All Quiet on the Western Front” - 7
  • Banshees of Inisherin” - 4
  • Elvis” - 4

All Quiet on the Western Front” ийнхүү долоон төрөлд шалгарснаар “BAFTA”-гийн түүхэнд хамгийн олон шагнал хүртсэн гадаад хэлээрх киногоор тодорлоо. Энэхүү киног Германы зохиолч Эрих Мария Ремаркийн 1928 онд бичсэн ижил нэрт зохиолоос сэдэвлэн бүтээжээ.


Харин эмгэнэлт, инээдмийн жанрын “Banshees of Inisherin” уран сайхны киноны хувьд “Их Британийн шилдэг кино”-гоор шалгарснаас гадна туслах жүжигчдийн хоёр төрөлд тэргүүлснээр нийтдээ дөрвөн шагналыг хүртсэн байна. 


Америкийн алдарт дуучин Элвис Преслигийн намтар түүхийг өгүүлэх “Elvis” уран сайхны кино мөн адил дөрвөн төрөлд шалгарчээ. Австралийн найруулагч Баз Лурманы найруулсан энэхүү кино нь “Шилдэг хувцас дизайн, “Шилдэг нүүр будаг, үс засалт”, “Шилдэг эрэгтэй жүжигчин” төрлүүдэд тэргүүлсэн байна.


Шотландын кино зохиолч, продюсер Лесли Патерсон “All Quiet on the Western Front” киногоороо “Шилдэг кино зохиол” төрөлд шалгарлаа


All Quiet on the Western Front” киноны найруулагч Э.Бергер “Шилдэг найруулагч”-аар тодорлоо


Ирландын жүжигчин Керри Кондон “The Banshees of Inisherin” киноны дүрээрээ “Шилдэг эмэгтэй туслах жүжигчин”-ээр шалгарлаа


Элвис Преслигийн дүрийг бүтээсэн Америкийн жүжигчин Остин Батлер шагналаа гардан авах үеэрээ Преслигийн гэр бүлийнхэнд талархал илэрхийллээ

Холбоотой мэдээ