ДАРХАН-УУЛ: “Алтан төл”-ийн эздэд шагнал гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-02-17 12:27:32

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүрийн сар шинийн баярын өмнөхөн МҮОНРТ, ХХААХҮЯ-наас хамтран шалгаруулдаг Таван Эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн”-ийг тодруулж шагнан урамшуулдаг уламжлалтай.

Энэ жилийн тухайд Дархан-Уул аймгаас таван малчин тодорч, тухайн эздэд УИХ-ын гишүүд болон аймаг, орон нутгийн удирдлагууд шагналыг нь гардууллаа.



Алтан төлийн эзнийг тодруулахдаа  эрдэнэт мал сүргийнхээ тоо толгойг өсгөн үржүүлж, нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэхэд анхаарч, малынхаа ашиг шимийг нэмэгдүүлж зах зээлд гаргасан, өрхийн үйлдвэрлэлээрээ бусдад үлгэр жишээ болохуйц ажилласан, малчин өрхийн гишүүн бүр эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан байдал, сум, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малгүй өрх, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж тодруулдаг аж.




Энэ жил Шарын гол сумаас хоёр өрх, Хонгор сумаас гурван өрх тодорчээ.

Алтан унаганы эзэн”-ээр Шарын гол сумын Санжинт багийн малчин Сүвээтелийн Мурат, Хабалханы Амангүлын гэр бүл, Алтан хурганы эзэн”-ээр Шарын гол сумын Санжинт багийн малчин Жамъяны Бямбажав, Мөнхөөгийн Тунгалаг нарын гэр бүл тодорчээ.


Харин “Алтан тугалын эзэн”-ээр Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Алтайн Баттулга, Дорлигийн Долгорын гэр бүл, Алтан хурганы эзэн”-ээр Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор, Янживийн Нямаа нар, Алтан тугалын эзэн”-ээр Хонгор сумын хоёрдугаар баг Хүйтний голд өвөлжиж буй Хишигтогтохын Мөнх-Ундрах, Халзаны Нарантуяа нарын гэр бүл тодорч, шагналаа гардан авлаа.



"Алтан төлийн эзэн"-ийг Монголын үндэсний радио, Жендэрийн үндэсний хорооноос хамтран өнгөрсөн жилээс эхлэн гэр бүлээр нь шагнадаг болсон аж.

 

Холбоотой мэдээ