“SpaceX” компани сансрын хөлгийнхөө хурдасгуур блокийг амжилттай туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-02-10 15:38:44

НЬЮ-ЙОРК. /Report/. Америкийн “SpaceX” компани олон дахин ашиглах зориулалттай “Starship” сансрын хөлгийнхөө хурдасгуур блокийг амжилттай туршжээ. 


Энэ талаар “SpaceX”-ийн тэргүүн Илон Маск твиттер хуудсандаа мэдээлсэн байна. 


Түүний мэдээлснээр, туршилтын үеэр 33 хөдөлгүүрээс 31 нь амжилттай ажилласан байна. Доголдол гарсан хоёр хөдөлгүүрийн нэгийг удирдлагын төвийн мэргэжилтнүүдийн шийдвэрээр унтраажээ. 


"Энэ бол тойрог замд гарахад хангалттай! Нэг л өдөр “Starship” биднийг Ангараг гараг руу аваачих болно" гэж И.Маск онцолсон байна.


“Starship” бол олон дахин ашиглах зориулалттай шинэ үеийн сансрын хөлөг юм. И.Маск энэхүү хөлгөө ирэх гуравдугаар сард сансарт хөөргөхөөр төлөвлөж байгаагаа өмнө нь мэдэгдсэн билээ.

Холбоотой мэдээ