ӨВӨРХАНГАЙ: "Улсын аварга малчин"-аар 9, "Аймгийн аварга малчин"-аар 82 малчин шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-02-09 15:57:54

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар улсын хэмжээнд 140 аварга малчин шалгаруулсны ес нь Өвөрхангайнх байна.

Буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулан, малаас гарах ашиг шимийг нэмэгдүүлэн улс, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бар жилийн ажил үйлсээрээ манлайлсан дараах есөн малчин “Улсын аварга малчин”-аар шалгарчээ.

  • Баян-Өндөр сумын Өвөр зүлэгт багийн малчин Бямбын Ханбүргэд
  • Бүрд сумын Их боргидой багийн малчин Адьяабазарын Батбаатар
  • Гучин-Ус сумын Аргалант багийн малчин Жамбалын Баттөмөр
  • Есөнзүйл сумын Тахилга багийн малчин Одсүрэнгийн Мягмар
  • Нарийнтээл сумын Өндөр хөмөг багийн Пүрэвбатын Пүрэвсүрэн
  • Хайрхандулаан сумын Эмээлт багийн малчин Доржготовын Батбаяр
  • Хархорин сумын Нарийн хүр багийн малчин Лхагвасүрэнгийн Пүрэв
  • Хужирт сумын Дулаан багийн малчин Жамъянгийн Цэрэндорж
  • Өлзийт сумын Бор хошуу багийн малчин Цэрмаагийн Отгоннасан

Мөн аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хөдөө аж ахуйн салбарын аваргуудыг хэлэлцэн тодруулаад байна. Аварга малчдыг шалгаруулахдаа малын тооноос илүү чанар, таваарлаг байдлыг харгалзан үзсэн бөгөөд нэг сумаас дөрвөн малчны материалыг ирүүлэх дээд хэмжээг зааж өгсөн. Аймгийн аваргаар шалгарсан малчдын хамгийн ахмад нь Хайрхандулаан сумын малчин, 74 настай Ч.Дорж байна. Мөн Хужирт сумын малчин Д.Пүрэвсүрэн өрх толгойлсон эмэгтэй  гэдгээр онцлог болж байна. Зөвлөлийн хурлаар;

  • “Аймгийн аварга малчин”-аар 77,
  • “Аймгийн аварга тэмээчин”-ээр Гучин-Ус сумын тэмээчин П.Шижээ, Богд сумын тэмээчин С.Даваасүрэн,
  • “Аймгийн аварга үхэрчин”-ээр Есөнзүйл сумын тэмээчин А.Анхбаяр,
  • “Аймгийн аварга саальчин”-аар Есөнзүйл сумын Тахилга багийн малчин Б.Алтанцэцэг, Богд сумын Ялаатай багийн малчин Д.Мандах, Уянга сумын Таац багийн малчин Д.Аюуш, Б.Батцэнгэл, Хархорин сумын Орхон багийн малчин Л.Болормаа, Бат-Өлзий сумын Бүрэгтий багийн малчин М.Дагвадолгор
  • “Аймгийн аварга фермер”-ээр Хархорин сумын Вангийн-Овоо багийн иргэн Ш.Баасанжаргал,
  • “Аймгийн аварга тариаланч”-аар Хужирт сумын Уужим багийн иргэн Ё.Чулуунбат, Арвайхээр сумын иргэн Д.Дорж, Бат-Өлзий сумын Зөрүүлэг багийн иргэн Д.Нансалмаа, Баруунбаян-Улаан сумын Цагаан-Овоо багийн иргэн А.Баярсүрэн
  • “Аймгийн аварга тариаланч хамт олон”-оор Хархорин сумын “Шаргал талын буян ЗГБХ нөхөрлөл”,
  • “Аймгийн тэргүүний хоршоо”-оор Арвайхээр сумын “Түмний буян далай” хоршоо тус тус шалгараад байна.

Хөдөө аж ахуйн аймгийн аваргуудын шагналыг Нутгийн Удирдлагын Ордны Хүндэтгэлийн танхимд ёслол төгөлдөр гардуулан өгөх аж. 

Холбоотой мэдээ