Өнгөрсөн нэгдүгээр сар Европын түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
odondarjaa@montsame.gov.mn
2023-02-09 16:05:08

БРЮССЕЛЬ./EC/. Өнгөрсөн нэгдүгээр сар Европын цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан саруудын нэг боллоо гэж Европын Холбооны "Copernicus" хөтөлбөрийн мэдээлэлд дурджээ. 


2023 оны нэгдүгээр сар нь Европын түүхэн дэх гурав дахь хамгийн дулаан нэгдүгээр сар болжээ. Үүний өмнөх хамгийн дулаахан нэгдүгээр сар 2020, 2007 онд бүртгэгдсэн байна. 


Европын ихэнх нутгаар нэгдүгээр сард олон жилийн дунджаас дулаахан байжээ. Ялангуяа Балканы хойг, Зүүн Европод урьд өмнө ажиглагдаж байгаагүй дулаахан шинэ жилийн өдрүүд тохиосон бөгөөд Норвегийн Свалбардын арлуудын орчмоор мөн огцом дулаарсан аж.


АНУ-ын зүүн эрэг, Канад, Мексик, ОХУ-ын Европын хэсгийн баруун хойд-зүүн өмнөд хэсгийн нутгаар олон жилийн дунджаас мөн дулаахан байжээ.


Харин Сибирь, Афганистан, Пакистан ба хөрш зэргэлдээх улсууд, Австралид агаарын температур олон жилийн дунджаас доогуур байсан байна. 

Холбоотой мэдээ