Төрийн байгууллагууд өглөө 8 цагт ажлаа эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-08-31 14:50:07

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагууд маргаашаас эхлэн өглөө 8 цагт ажлаа эхэлдэг болно.

Аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид ажлын цагийг өөрчлөх тухай эл тогтоолыг гаргасан бөгөөд энэ нь төрийн байгууллагын ажлын цагийн бүтээмжийг нэмэгдүүлж, цаг ашиглалтыг сайжруулах үндсэн зорилготой юм байна.

Энэхүү тогтоолоор төрийн албан хаагчид өглөө 8 цагт ажлаа эхэлж, өдөр 12-13 цагт үдийн цайны завсарлагатай, орой 17 цагт ажлаа дуусгаж байхаар тогтоожээ.

Шинэчилсэн цагийн хуваарийг 9 дүгээр сарын нэгнээс эхлэн мөрдүүлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болгосон бөгөөд цэцэрлэгүүд ч мөн энэ цагийн хуваарийг мөрдөх тул хүүхдээ цэцэрлэгт хүргэх, орой авах тал дээр төрийн албан хаагчдад цагийн зөрүү гарахгүй юм байна.

Т. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ