Хятадын ЭСЯ-ны байрны үүдэнд халдлага үйлдсэнийг эрс буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-31 09:50:34

БЭЭЖИН. /Xinhua/. Киргизстан дахь манай улсын ЭСЯ-ны ойролцоо террорист халдлага үйлдсэнийг эрс зэмлэн буруушааж байна гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Киргизстаны нийслэл Бишкек хот дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хашааны үүдэнд өчигдөр өглөө автомашин дэлбэрсний улмаас ЭСЯ-ны гурван ажилтан шархадсан гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чунинь өчигдөр орой хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн юм.

Тэрбээр хэлэхдээ "терроризм бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтийн дайсан бөгөөд бүс нутаг дахь хамгийн ноцтой аюул заналхийлэл" гэж тодорхойлжээ.

Терроризмтой тэмцэж, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдлыг хангахын тулд Киргизстан болон бүс нутгийн бусад улстай хамтран ажиллахад БНХАУ бэлэн байна гэж тэрбээр мэдэгдлээ.

 

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ