Биньямин Нетаньяху Францад айлчлахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-01-31 10:24:36

ТЕЛЬ-АВИВ. /Yedioth Ahronoth./ Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хоёрдугаар сарын 2-ны пүрэв гарагт Францад албан ёсны айлчлал хийхээр төлөвлөж байна гэж тус улсын “Yedioth Ahronoth” сонин мэдээлжээ. 


Энэ нь түүний 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр Ерөнхий сайдын албан тушаалд буцаж ирснийхээ дараа гадаадад хийсэн анхны айлчлал болно гэж тус сонинд тэмдэглэсэн байна.


Францад тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзахаар төлөвлөж байгаа бөгөөд Ерөнхий сайд бямба гаргийн орой Израил руу буцах ёстой гэж сонин онцолжээ.


Б.Нетаньяху, Э.Макрон нар ням гаргийн орой утсаар ярьж, ойрын үед биечлэн уулзахаар тохиролцсон гэж Израилын Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар даваа гарагт мэдээлсэн билээ.  


Холбоотой мэдээ