АРХАНГАЙ: Өнгөрсөн онд 1062 иргэн ажилд зуучлуулан оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-01-31 09:18:21

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн онд хөдөлмөр эрхлэлтийн албанд нийт 1215 ажилгүй хүн идэвхтэй ажил хайж бүртгүүлсэн байна. Үүнээс 582 (47.9%) нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 3.1 хувиар өсжээ.

 

Зөвхөн өнгөрсөн 12 дугаар сард гэхэд ажилгүйчүүдийн бүртгэлд 441 хүн шинээр бүртгүүлж, 223 хүн ажилд зуучлуулан оржээ.

 

2022 онд шинэ ажлын байранд нийт 1062 иргэн ажилд зуучлуулан орсон нь 174 иргэн боловсруулах үйлдвэрт, 210 иргэн хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас ан агнуурын салбарт, 416 иргэн төрийн удирдлага, батлан хамгаалах албан журмын шаардлагаар, 69 иргэн барилга, 85 иргэн худалдаа, гэр ахуйн засвар, үйлчилгээ, 32 иргэн боловсролын салбарт, 14 иргэн эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт, 62 иргэн бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт тус тус ажилд орсон байна.

             

Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэбулган сум 174, Ихтамир, Тариат, Хангай, Эрдэнэмандал, Өлзийт, Чулуут, Хотонт, Цэнхэр, Цахир сумд 50-80 ажлын байрыг, Өндөр-Улаан, Хайрхан, Өгийнуур, Булган, Төвшрүүлэх, Жаргалант Хашаат Батцэнгэл, Цэцэрлэг сум 14-49 ажлын байрыг бий болгожээ.

Холбоотой мэдээ