Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан болжээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2016-08-31 00:38:07

Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан болж, гурван асуудлыг шийдвэрлэжээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг 5 бүлэг, 150 дэд бүлэгтэйгээр баталж, хэрэгжүүлэх арга хэмжээг аймгийн жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган шийдвэрлүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад даалгажээ. Мөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг баталсан байна.

Түүнчлэн хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий хороодыг байгуулсан байна. Тодруулбал, Нийгмийн хөгжлийн хороо, Санхүү, төсөв, эдийн засаг, хөрөнгө оруулалтын  хороо, Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн хороо, Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хороо, Үйлдвэрлэл, дэд бүтэц,  гадаад харилцааны  хороо, Хууль эрх зүй, иргэний оролцоо, өргөдөл гомдлын хороо гэсэн 6 хороотой байхаар тогтож, бүрэлдэхүүн болоод эрхлэх асуудал, ажиллах журмыг баталжээ.

 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ