“Хэв журмын урамшилт эргүүл“ ажиллуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-30 17:13:38

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл өнөөдөр хуралдаж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, иргэдэд хүрэх хүртээмжийг сайжруулах талаар хэлэлцлээ.

Хурлын эхэнд НИТХ-ын дарга,  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Ц.Сандуй, “2016 онд зөвлөлийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгааг зогсоох хэрэгтэй. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, иргэдэд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд чиглүүлэх шаардлагатай” гэлээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сайжруулах саналуудыг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар танилцууллаа.

Тухайлбал, гэмт хэргийг  бууруулахад засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, оршин суугчдын хамтын хүч оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хэв журмын урамшилт эргүүл“ ажиллуулах аж. Ингэснээр 2500 ажлын байр шинээр бий болох аж. “Хэв журмын урамшилт эргүүл”-ийн хүрээнд гэр хорооллын гудамж, орон сууц бүрт тухайн орчинд амьдардаг иргэдийг сонгон, сар бүр урамшуулах зарчмаар ажиллуулах юм. Хороо болон оршин суугчдаа сайн мэдэх иргэн эргүүлд ажилласнаар хулгай, дээрэм зэрэг  хамгийн их үйлдэгддэг гэмт хэрэг буурч, иргэдийн амьдрах аюулгүй орчин бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Мөн “Ухаалаг цагдаа” төслийг хэрэгжүүлэх болжээ. Төслийн хүрээн 2016, 2017 онд нийслэлийн цагдаагийн 152 хэсгийн байрыг нэгдсэн сүлжээнд холбох ю . Үүний үр дүнд нэгдсэн сүлжээний мэдээллийн сангаас сэжигтэн этгээд, тээврийн хэрэгсэл, жолоочийн бүртгэл мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болох юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ