Дипломат сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд С.Баатаржав Унгарын Гадаад хэрэг, худалдааны яамны Дипломат академийн Ерөнхийлөгч хатагтай Оршоляа Пачай-Томашшичтай 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаа, Унгар Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйд сэтгэл хангалуун болохоо дурдаад, Дипломат сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахаа нотлов.