Мексикийн Элчин сайд рикша хөлөглөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
dorjkhand@montsame.mn
2016-08-30 15:41:52

ШИНЭ-ДЕЛИ. /VOA/. Шинэ Дели хотын агаарын бохирдлыг багасгахад Мексик улсаас Энэтхэгт суугаа Элчин сайд өөрийн хувь нэмрийг оруулж байна. Элчин сайд Мельба Приа агаарын бохирдлыг бууруулахад тус дөхөм үзүүлэхийн тулд албан ажлаа гүйцэтгэх үедээ цахилгаан сүйх тэрэг /рикша/ хөлөглөж байна.

Энэтхэг дэх Мексикийн ЭСЯ гурван дугуйтай уг тээврийн хэрэгслийг энэ оноос ашиглаж эхэлжээ. Мексикт аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжихийг уриалсан лого бүхий цагаан өнгийн уг рикшанд Мексикийн төрийн далбааг байрлуулсан байна.  

Рикша бол байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийн хувьд бензин хэрэглэдэг тээврийн хэрэгслүүдээс хавьгүй бага бөгөөд байгалийн хийгээр ажилладаг юм.

Элчин сайд Приа ажилдаа ирэх болон албан ажил хөөцөлдөхдөө байнга шахуу рикшагаар явдаг аж. Тэрбээр ярихдаа “Шинэ Делигийн агаарын бохирдол ноцтой хэмжээнд хүрээд байна. Энэ хотын агаарыг цэвэршүүлэхийн төлөө би өөрийн чадах бүхнээ хиймээр байна” гэлээ

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ