Бишкек дэх Хятадын ЭСЯ-ны үүдэнд дэлбэрэлт болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-08-30 14:26:01

БИШКЕК. /TASS/. Киргизстаны нийслэл Бишкек хот дахь БНХАУ-ын ЭСЯ-ны хашааны үүдэнд дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амь үрэгдлээ гэж Киргизстаны ЭМЯ мэдэгдлээ.

Харин хууль сахиулах байгууллагын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагийн үед "Мицүбиши" автомашин унасан үл таних нэгэн этгээд Бишкек хот дахь Хятад улсын ЭСЯ-ны байр руу автомашинтайгаа дайран орохыг оролдож, хашааны хаалгыг мөргөсний дараа дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн чимээ Бишкек хотын бүх дүүрэгт сонсогдсон байна.

“Автомашинтай этгээд газар дээрээ нас барсан. ЭСЯ-ны хашааны хаалгыг мөргөсний улмаас автомашин дэлбэрсэн” гэж цагдаа нар мэдэгдлээ.

Урьдчилсан мэдээгээр, ЭСЯ-ны хоёр ажилтан шархаджээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ