Шинэ автобусуудын үйлчлэх чиглэлийг гаргажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ 
                                                                    Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй шинэ автобусуудын чиглэлийг гаргажээ.
Тодруулбал, шинэ Яармаг
хороолол, Сонсголон, Таван шар, Нисэх, 3, 4 дүгээр хороолол, 120 мянгат, Туул
гарден чиглэлд 28 шинэ автобус явна. 
Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар ярихдаа, “Шинэ
автобустай холбоотойгоор төлөвлөлтийг өөрчилсөн. 53 км-ээс хол явж байсан 3 урт шугамыг богиносгож, 10 чиглэлд шинэ, мөн 10 чиглэлд богино эргэлтийн
төлөвлөлт хийсэн”  гэлээ. 
Нийтийн тээврийн
үйлчилгээнд зориулж 117 автобус
Улаанбаатарт ирснээс өнөөдөр 30-ыг нь явуулж эхэлсэн. Түүнчлэн, лхагва гарагт 30, баасан
гарагт 30 автобус, үлдсэнийг нь ирэх 7 хоногт үйлчилгээнд гаргана. Ингэснээр тээврийн
хэрэгслийн хүртээмжийг нэмж, шинэ
суурьшлын бүс рүү чиглэл нээх, богино эргэлт хийх нөхцөл бүрдэх юм. 

 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    