Сүхбаатар аймгийн засаг даргаар З. Энхтөр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-30 11:09:01

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат  Сүхбаатар аймгийн засаг даргаар Зана овогтой Энхтөрийг батламжилж, тэрээр ажлаа 7 дугаар сарын 26-ны өдөр албан ёсоор өмнөх засаг даргаас ажлаа хүлээн авч Сүхбаатар аймгийн засаг даргаар ажиллаж байна. Та бүхэнд Сүхбаатар аймгийн засаг даргын танилцуулгыг хүргэж байна.

Зана овогтой Энхтөр нь 1974 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн.Түвшинширээ сумын харьяат,  42 настай. Эхнэр 4 хүүгийн хамт амьдардаг.

1982-1989 онд Түвшинширээ сумын 8 жилийн сургууль.

1989-1992 онд Баруун-Урт хотын 1-р 10 жилийн сургуулийг төгссөн.

1996 онд МУИС-ын банкны ангийг төгссөн. Эдийн засгийн баклавр

2000-2004 онуудад ХБНГУ, Люксенбург, АНУ, Франц улсад Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Ажилласан байдал:

1996-1999 онд Сүхбаатар аймгийн Хөдөө Аж Ахуйн банкинд зээлийн эдийн засагч, ерөнхий ня-бо

1999-2000 онд Улаанбаатар хотын төв ХАА-н банкинд Санхүүгийн газрын захирал

2000-2003 онд төв ХАА-н банкны Америк-Монголын хамтарсан удирдлагын багийн гишүүн, Санхүү эрхэлсэн дэд захирал

2003-2004 онд Интер банкны гүйцэтгэх захирал

2000-2004 онд СЭЗЯ-ны сайдын орон тооны бус зөвлөх

2004-2008 онд Хамтын нөхөрлөлийн сангийн захирал

2008-2012 онд “Мини Их Монгол” ХХК-ны захирал

2012-2016 онд “Эс Би Икс Зэт” ХХК-ны захирал

2016 оны 1 сараас Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны дарга

Сонгуульт ажил

2000-2015 онд Түвшинширээ сумын УБ хот дах нутгийн зөвлөлийн дарга, аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч

2010-2015 онд СБ аймгийн “Жавхлант” бөхийн дэвжээг үүсгэн байгуулж тэргүүнээр ажиллаж байсан.

МАН-ын Бага хурлын гишүүн.

Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуулинд аймгийн засаг даргаар төрийн албанд гурав ба түүнээс дээш жил ажилласан хүнийг томилох ёстой гэж заасан. Тэгвэл З. Энхтөрийн хувьд  1999-2003 онд хуучин ХАА-н банк буюу тухайн үед төрийн эзэмшлийн банк байх үед 4 жил удирдах алба хашиж байсан. Мөн СЭЗЯ-ны орон тооны бус зөвлөхийг 4 жил ажиллажээ.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ