Засаг даргын орлогчоор Д.Пүрэвдоржийг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-08-29 23:59:51

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж аймгийн Засаг даргын орлогчийг шинээр томилох тухай,  төрийн дээд одон медалиар шагнуулах тухай гэсэн 2 асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.

Тус хуралдаанаар аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийг ажлаас чөлөөлж Галт сумаас сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгч Д.Пүрэвдоржийг ажиллуулах саналыг холбогдох эрхийн дагуу аймгийн Засаг дарга Л.Ганболд тэргүүлэгчдийн хуралд оруулж тэргүүлэгчид дэмжиж  орлогчоор томилохоор шийдвэрлэв. Мөн барилгын салбарын 90 жилийн ой тохиож буйтай холбоотойгоор барилгын салбарт ажиллаж ирсэн, ажиллаж буй хүмүүс хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэхээр тодорхойлогдож буй бөгөөд шалгуур, шаардлагыг хангасан хүмүүсийн материалыг шуурхай бүрдүүлж холбогдох газруудад уламжлахаар болжээ. 

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ