Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-08-29 18:09:24

ОБЕГ-аас өгч буй мэдээллээр өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн, Зүүнбүрэн сум орчимд усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 5-10 см нэмэгдэж, үерийн түвшинг 10 см давсан байдалтай байна.

Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин буурч байгаа хэдий ч үерийн түвшинг давсан хэвээр байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Н.Туяа

Холбоотой мэдээ