ГОВЬ-АЛТАЙ: Малын нийт тоо өмнөх оноос 176.9 мянган толгой 5.9 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-02 13:38:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 2022 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр Говь-Алтай аймагт 3,2 сая толгой мал тоологдсон бөгөөд малын нийт тоо өмнөх оноос 176.9 мянган толгой 5.9 хувиар өсжээ.

Тодруулбал, 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор адуу 127.6 мянга буюу 4.0 хувь, үхэр 74.8 мянга буюу 2.4 хувь, тэмээ 45.4 мянга буюу 1.4 хувь, хонь 932. мянга буюу 29.4 хувь, ямаа 1.9 сая буюу 62.8 хувийг эзэлж байна. Үүнийг өмнөх онтой харьцуулбал хонь 46,4 мянга, ямаа 111,5 мянга, адуу 12,1 мянга, үхэр 5,2 мянга, тэмээ 1,7 мянган толгойгоор тус тус өсжээ. 

Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн таван сум:

• Дэлгэр сум 245.1 манган толгой мал

• Тонхил сум 225.2 манган толгой мал

• Есөнбулаг сум 224.3 манган толгой мал

• Цогт сум 222.1 манган толгой мал

• Эрдэнэ сум 215.7 манган толгой мал тус тус тоолуулжээ. 

Сонирхуулахад, Дэлгэр сум 245,1 мянган толгой мал тоолуулж аймагтаа хамгийн их малтай бол Баян-Уул сумын малын тоо өмнөх оноос 20,7 мянга, Хөхморьт сумын малын тоо 13,2 мянгаар буурсан бол бусад сумын малын тоо өмнөх оноос 3,4-35,5 мянгаар өссөн байна. 


Холбоотой мэдээ