Монголд зочлох жилийг "Нарны галт тэрэг”-ний аяллаар эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-12-30 16:24:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголд зочлох жил”-ийн хамгийн анхны аяллыг УБТЗ ХНН-ээс шинэ оны эхний өдрийн өглөө "Нарны галт тэрэг” зочлуулснаар эхлүүлэх гэж байна.


Засгийн газар 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Аялал жуулчлалын төв хамтран галт тэргээр аялах тусгай хөтөлбөртэй аяллуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг "УБТЗ” ХНН-ийн Аялал жуулчлалын төвийн дарга Б.Хажидмаа мэдээллээ.


“Нарны галт тэрэг” оны эхний өдрийн өглөө 06.00 цагт "Улаанбаатар" төв буудлаас зүүн тийш Хангай өртөө рүү хөдлөх юм. Хангай өртөөнд гадаад, дотоодын жуулчид, иргэдэд нар харах ёслол зохион байгуулж, морин хуурын тоглолт, цамын бүжиг болох ажээ. Нар харах аяллын галт тэрэгний тасалбарын үнэ том хүн 50 мянга, хүүхэд 30 мянган төгрөг байна.


Холбоотой мэдээ