“YG” энтертайнмент охидын шинэ хамтлагаа танилцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2022-12-30 15:21:24

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын “YG” энтертайнмент охидын шинэ хамтлагаа танилцуулна гэдгээ өнөөдөр мэдэгдлээ.


Тодруулбал, “YG Next Movement”, 2023 оны нэгдүгээр сарын 1 хэмээн бичсэн долоон охины дүрс бүхий зурагт хуудсыг нийтэлжээ.


YG” энтертайнментын зүгээс зурагт хуудсан дээрх долоон охин шинэ хамтлагийн гишүүд болохыг баталсан боловч тэдний нэр, үндэс угсаа зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөөгүй байна.


Тус энтертайнментыг шинэхэн хамтлагаа гаргахаар олон жилийн турш бэлдэж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсээр ирсэн юм.


“Манай энтертайнментын дараагийн охидын хамтлаг өдгөө дэлхийг тойрон аялан тоглолтоо хийж буй дэлхийн хамгийн нэр хүндтэй охидын хамтлаг болох “BLACKPINK”-ийн залгамж халааг авна” гэж мэдэгдэлд дурджээ. 

Холбоотой мэдээ