ТӨВ: Нийтийн биеийн тамир, их спортын 398 үйл ажиллагаанд 55218 иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-12-28 15:44:46

Төв /МОНЦАМЭ/ Энэ онд Төв аймгийн Биеийн тамир спортын салбарын 70 жилийн ой тохиож байна. Төв аймгийн тамирчид тив дэлхий, олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон ба нийт 181 алт, 178 мөнгө, 208 хүрэл нийт 567 медаль хүртэж, спортын мастер 8, дэд мастер 4, нийт 218 тамирчин спортын цол зэрэг биелүүлсэн байна.

Сурагчдын 19 олимпын наадамд 1 хүрэл, ДАШТ-ээс 3 алт 1 мөнгө, 1 хүрэл, Азийн АШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл, Дети-Ази олон улсын хүүхдийн наадмаас 2 хүрэл, ОХУ-д болсон олон улсын тэмцээнээс 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл нийт 21 медаль хүртэж, Монголын бүх ард түмний 15-р наадам, Монголын үндэсний спортын 7-р наадамд оролцжээ. 


Нийтийн биеийн тамир, их спортын 398 үйл ажиллагаанд 55218 иргэнийг хамруулж, спортын 21 төрлийн секц дугуйланг хичээллүүлж 10351 хүүхэд залуучуудыг хамруулан улсын хэмжээнд зарлагдсан "Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдаанд амжилттай оролцон шилдэг Биеийн тамир спортын байгууллагаар, Илүүдэл жингүй эртэч Монгол аяныг амжилттай зохион байгуулжээ. 

Холбоотой мэдээ