“InSight” дөрвөн жил үргэлжилсэн даалгавраа дуусгав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-12-22 17:33:50

ВАШИНГТОН. /TASS/. Ангараг гаргийн гадаргууг судлах зорилгоор илгээсэн “InSight” газардагч робот эрчим хүчгүй болсны улмаас даалгавраа дуусгаж байна гэж АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв (NASA) цахим хуудсандаа мэдээлжээ. “InSight” дөрвөн жилийн турш үүргээ амжилттай биелүүлсэн байна. 


NASA-гийн мэргэжилтнүүд "хоёр дараалсан оролдлогын дараа газардагч модультай холбогдож чадаагүй бөгөөд энэ нь сансрын хөлгийн нарны хавтангийн эрчим хүч дууссан гэсэн үг" ажээ. Гэхдээ  төхөөрөмжөөс дохио хүлээн авах оролдлогыг дахин хийх боловч амжилтад хүрэх магадлал багатай гэдгийг NASA тэмдэглэжээ. “InSight”-тай хамгийн сүүлд 12 дугаар сарын 15-нд холбоо тогтоосон байна. Цагаасаа өмнө унтарч буйн шалтгаан нь Ангараг гараг дээрх шороон шуурга “InSight”-ийг тэжээлээр хангах нарны хавтанг ажиллагаагүй болгожээ.


“InSight” төхөөрөмж 2018 оны 12 дугаар сард Ангараг гараг дээр газардсан бөгөөд уг гаргийн дотоод бүтэц, газар хөдлөлтийн идэвхжилийг судлах зорилгоор илгээжээ. Даалгаврынхаа эхний зургаан сард уг төхөөрөмж нь 170 орчим Ангарагийн газар хөдлөлтийг бүртгэсэн бөгөөд энэ нь эрдэмтдэд Улаан нүдэн гаргийн цөм, түүний царцдас, мантийн хэмжээг тодорхойлоход тусалсан байна. 


Холбоотой мэдээ