Хятадад автобус осолдсоны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-29 10:10:05

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын өмнөд нутагт автобус замаас гарч онхолдсоны улмаас 10 хүн, тэдний дотор жолооч нь амь эрсдэж, 32 хүн гэмтэж бэртжээ.

Энэ осол орон нутгийн цагаар өчигдөр орой 10:00 цагийн орчимд Гуанси мужийн Наньнин хотын ойролцоо болсон байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, автобусанд 47 хүн сууж явсан аж.

Өнгөрсөн зургадугаар сард тус улсад мөн автобус осолдсоны улмаас 30 гаруй хүн амь эрсдэж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ