Дархан-Уул аймаг Төсөвтөө тодотгол хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-08-28 23:35:06

Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн ээлжит бус хоёрдугаар хуралдаан болж 2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай, байнгын хороодыг байгуулж, ажиллах журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.

Тус аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан:-“Хуралдаанаар 2016 оны орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай асуудлын хүрээнд орлогыг 18131.7 сая төгрөгөөр, зарлагыг 19396.5 сая төгрөгөөр, аймгийн төсвөөс сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 1066.6 сая төгрөгөөр, сумдын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн санг 4722.7 сая төгрөгөөр, улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 30273.8 сая төгрөгөөр тус тус баталлаа гэв.

Мөн хуралдаанаар аймгийн ИТХ-ын байнгын хороодыг байгуулж, ажиллах журам батлах тухай асуудлын хүрээнд аймгийн ИТХ-ын зургаа дахь удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд зургаан хороотой үйл ажиллагаа явуулж байсан бол 7 дахь бүрэн эрхийн хугацаанд таван хороотой ажиллахаар боллоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ