СЭЛЭНГЭ: А.Дашзэвэгийг Мандал сумын Засаг даргаар батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-12 17:53:16

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааны шийдвэрээр А.Дашзэвэгийг сумын Засаг даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжилсан.


Энэхүү хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүлээн авч шийдвэрлэн, батламжийг өнөөдөр гардуулан өгч, ажлын амжилт хүслээ. А.Дашзэвэг өмнө нь Мандал сумын Хэрх тосгоны захирагчаар ажиллаж байсан юм.

Холбоотой мэдээ