Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгох тушаал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-05 12:19:10

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон цэргийн албан хаагчдын 63 айлын орон сууцанд хуваарилсан Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэдэд байр олгосон шийдвэрээ дахин залруулсан тушаал гаргасан байна.

Учир нь сайдын өмнөх тушаалыг зөрчиж, гавьяат тамирчинд олгох байрыг өөр хүнд өгсөн байснаас багагүй хэл ам гарсан. Орон сууц олгох тус яамны Орон сууцны комиссын шийдвэрийг ийнхүү дахин залруулж , буруу шийдвэрийг цуцалж, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин, гавьяат цолтон С.Цэрэнчимэдэд хоёр өрөө байр олгосон тушаалаа баталгаажуулан, БХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Б.Батбаярт олгосон ташаа шийдвэрийг өөрчилсөн байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд