ХӨВСГӨЛ: Хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-12-07 12:04:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах, өсвөр үеийнхний дуу хоолой, санал бодлыг сонсох, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Хүүхдийн XI чуулган зохион байгууллаа.


Чуулганд 24 сумын хүүхэд, Засаг дарга, Сургуулийн нийгмийн ажилтан, Хүүхдийн элч, агентлаг, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.


Чуулганаар хүүхдийн санал бодлыг хэлэлцэж, 9 асуудлаар хүүхэд, шийдвэр гаргах түвшнийхэн зөвшилцөх бичиг баталлаа.


Тус бичигт тусгасан асуудлуудыг аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлөөр дахин хэлэлцэж, нарийвчилсан төлөвлөгөө гаргаж, хүүхдийн хэлсэн, захисан бүрийг үе шаттай хэрэгжүүлж ажиллахаар тогтлоо.

Мөн аймгийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүн, Хүүхдийн элчийг сонгож, сумын Хүүхдийн зөвлөл, Хүүхдийн элч нарт үнэмлэх, гэрчилгээ, туг гардууллаа. 

Хөвсгөл аймагт 39652 өрхийн  137628 хүн амьдарч байгаагийн дотор 41698 залуучууд, 50071 нь хүүхэд юм.


Холбоотой мэдээ