Сүхбаатар аймгаас анхны Улсын мастер оёдолчин төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-26 13:52:28

Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул Дашгүнжингийн Шархүүхэн нь Сүхбаатар  аймгаас төрөн гарсан анхны Монгол Улсын мастер оёдолчин боллоо. Монгол үндэсний хувцасаа урлах, хадгалж авч үлдэх, залуу хойч үедээ өвлүүлэх, зааж сургах их үйлсэд өөрийн амьдрал, хүч хөдөлмөрөө зориулсан түүний зүтгэлийг  ийнхүү төр засаг өндрөөр  үнэлжээ.

Д.Шархүүхэн нь анх Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар оёдолчноор орсон нь өнөөдрийн энэхүү хүндэт цолонд хүрэх эхлэлийг нь тавьжээ. 1993 оноос гэрээрээ болон түрээсийн байр хөлслөн хувийн  оёдлын газраа нээн ажиллуулж эхэлсэн ба сүүлд газар аввч байшинг барин орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон  “Үйлчин” оёдлын цех болон  өргөжиж 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн өөрийн шавь нараа бэлтгэн, дөрвөн хүнийг тогтмол ажлын байраар хангадаг.

Үйлчин оёдлын цехийн хамт олон аймаг орон нутагтаа төдийгүй улс бүсийн хэмжээнд зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаанд оролцож, тогтмол амжилт гаргадаг. Мөн жил бүрийн өөрийн Саран чулуу ундрах компаний нэрэмжит үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ