Балбад автобус гол руу унасны улмаас олон хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-08-26 13:37:37

ШИНЭ-ДЕЛИ. /Sputnik/. Балбын баруун урд нутагт өнөөдөр автобус осолдсоны улмаас наад зах нь 21 хүн амь эрсдэж, 16 хүн гэмтэж бэртжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, 39 хүн тээвэрлэж явсан автобус Энэтхэгтэй залгаа хил орчимд оршдог Читван хотын Трисули гол руу унасан байна.

“Хэргийн газарт очиход 20 хүн амиа алдсан байсан. Гэмтэж бэртсэн нэг хүн эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан” гэж цагдаагийн эх сурвалж мэдэгдлээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ