БНСУ-д хоёр монгол иргэн барилгын нурангид дарагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2022-11-28 19:16:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Умард Кёнсан мужийн Сонжу хотод барилга дээр ажиллаж байсан хоёр монгол иргэн барилгын нурангид дарагдаж хүнд бэртжээ.


Осолд өртсөн иргэдийн нэгнийх нь биеийн байдал хэвийн байгаа бол нөгөө иргэний биеийн байдал хүнд, ухаан орохгүй байгаа тул Кёнгбук Их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлсэн аж. Иргэд нас барсан гэдэг мэдээлэл ташаа бөгөөд Сөүл дэх ЭСЯ-ны Консулын хэлтэс, Пусан дахь Консулын газраас осолд өртсөн иргэд болон ар гэрийнхэнд нь шаардлагатай туслалцааг үзүүлж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Холбоотой мэдээ