Насан туршийн боловсрол төвийн багш нараар дамжуулан тогтвортой хөгжлийн боловсрол олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-25 15:49:38

Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн Албан бус насан туршийн боловсрол төвийн багш нар Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол сэдэвт сургалтанд хамрагдаж байна.

Байгаль орчин, Эдийн засаг, Нийгэм гурав нэгдэж байж тогтвортой хөгжлийг бий болгодог. Тогтвортой хөгжил гэх энэ үг хэллэг аль 20-иод жилийн өмнөөс яригдаж ирсэн ч Монголчууд, тэр дундаа хөдөө орон нутгийн иргэд сонсож, ойлгож байгаа нь саяхан. Тогтвортой хөгжлийг бий болгоход хүн бүрийн оролцоо чухал. Тэгвэл үүнийг хүн бүрт хүргэж, өөрийн амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх эхлэл суурийг тавьж өгөх хүмүүс бол насан туршийн боловсрол төвийн багш нар хэмээн үзэж ийнхүү сургалтаа хийж байгаа нь энэ юм.

Сургалт дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд зүүн бүсийн гурван аймгийн 20 орчим багш нар хамрагдаж байна. Энэхүү сургалтыг мөн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудын дунд өмнө нь зохион байгуулсан юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ