Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй хийх сонсгол болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-28 07:52:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь намуудын бүлгийн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд хуралдана.


МАН-ын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан”-ы танхимд тус тус хуралдах юм. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болох ба зарим ажлын хэсгийн хуралдаантай. Үүнд,


-Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан


-Хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүү төсвийн асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан


“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан /Хаалттай/


“Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан /Хаалттай/


Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан


Түүнчлэн Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд Баянзүрх дүүргийн 133 дугаар дунд сургууль, “Монгол  тэмүүлэл” сургуулийн хичээлийн байрны барилгын явц болон сургалтын үйл ажиллагаатай танилцана.


Холбоотой мэдээ