"16 хөв цөөрөм” төсөлд буцалтгүй тусламжаар 1 сая хүртэл ам.доллар зарцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-11-15 14:54:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банк нь усны засаглалыг сайжруулах төслийг Монголд амжилттай хэрэгжүүлж, усны салбар болон уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр 1 сая орчим ам.долларын техникийн төсөл хэрэгжүүлэх боломжтойгоо илэрхийлжээ.


Төслийн хүрээнд нийслэлийн ногоон бүсэд хөв цөөрөм байгуулахад хамтран ажиллах саналыг хүлээн авсныг БОАЖЯ мэдээлэв. Одоогоор судалгаа хийж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хотын 16 байршилд хөв цөөрөм байгуулах боломжтой юм. Энэ ажил нь хөв цөөрөм байгуулж, хүн амын унд ахуйгаас бусад хэрэгцээнд ашиглах гадаргын усны нөөц, хэрэглээг нэмэх чиглэлээр Монгол Улсын бодлогын баримт, бичгүүдэд тусгагдсан байдаг аж.


Хоёр тал дараах асуудлаар санал солилцжээ.

АХБ бүсийн хэмжээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн ногоон бизнесийг дэмжихээр Монгол Улсыг хамруулан бүсийн төслийг эхлүүлж, үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нэг орон нутаг, нэг хотыг сонгон авч, ногоон бизнес, старт апп компаниудыг дэмжих,


Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийх бүтээн байгуулалтын нэг "Хөх морь” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах,


2023 онд төсвийн дэмжлэг үзүүлэхээр Монголд уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын дэмжлэг үзүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газраас уур амьсгалийн бодлого зорилтод нийцсэн уур амьсгалын өөрчлөлт, ус, хөрсний бохирдол, аялал жуулчлалынүйл ажиллагааг дэмжих боломжийн талаар санал солилцлоо.

 

Холбоотой мэдээ