ӨВӨРХАНГАЙ: Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг 400-гаад иргэн гэрээгээр хамгаалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-14 17:05:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл урлагийн газраас соёлын өв хамгаалагч нартай хамтран Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын үзлэг тооллогыг амжилттай зохион байгууллаа.


Одоогоор түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тооллогын нэгдсэн тайланг гаргах, rich.mongoluv.mn программд тооллогын мэдээлэл, солбицлыг оруулах, мэдээллийг шинэчлэх, тооллогын удирдамжийн дагуу өвийн гэрэл зураг, бичлэгийг оруулах ажил хийж байгаа аж.


Орон нутгийн бодлогоор 418 дэсийн 6619 түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг олон нийтийн хяналт оролцоотой 400 орчим иргэнд гурвалсан гэрээгээр хамгаалуулж, жил бүр орон нутгийн төсвөөс 40 орчим сая төгрөгийн урамшууллыг олгож байна.


Өвөрхангай аймаг Их Монгол Улсын нийслэл Хархорум хот, Монголын бурхны шашны төв Эрдэнэ-Зуу цогцолбор, Орхоны хөндийн Соёлын дурсгалт газар зэрэг Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон олон мянган дурсгалтай, өв соёлын өлгий юм.

Холбоотой мэдээ