Нийт хүүхдийн 90 хувьд хүүхдийн мөнгийг олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-11 16:39:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг баталсан. 


Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлд "Ковид-19 цар тахлын хүнд үед Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд олгож ирсэн 100 мянган төгрөгийг бууруулахгүйгээр үргэлжлүүлэх, ингэхдээ өрхийн амьжиргааг харгалзан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгохоор тусгасан.


Энэ хүрээнд ирэх жил хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг рүү илүү хандуулж, нийт хүүхдийн 90 хувьд буюу 2023 онд хүүхдийн 100 мянган төгрөгийг сарын 3.5 саяас доош орлоготой өрхөд олгохоор тогтжээ.


 

Холбоотой мэдээ