СЭЛЭНГЭ: Номтой өглөө 30 минутын уншлага зохион байгууллаа

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2022-11-10 11:04:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас “Соёлын бүтээлч сар”-ын хоёр дах 7 хоногт “Бүх нийтийн соёлын боловсрол” чиглэлийн хүрээнд “Номтой өглөө” 30 минутын уншлагыг зохион байгуулжээ.

 

Дээрх үйл ажиллагаанд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 20 багш, албан хаагчдын хамт оролцсон байна.  

 

Номтой өглөө 30 минутын уншлагаар багш нар сонгосон номоо 15 минут уншиж, ерөнхий агуулгатай нь танилцсан байна. Ингээд үлдсэн 15 минутанд уншсан номоо бусадтайгаа хуваалцжээ. 

Холбоотой мэдээ