ДОРНОГОВЬ: Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-11-08 13:10:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг таслан зогсоох, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа болон эрсдэлт нөхцөлд өртөх магадлалтай хүүхдүүдийн судалгааны мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна.

Хамтарсан баг Сайншанд сумын найман багийн нийт 173 өрхөд гэрийн эргэлт хийж, хүчирхийлэлд өртөх магадлалтай 21 тохиолдол, хүүхдийн дэргэд архидан согтуурсан 16 тохиолдол, хүүхдийг хараа хяналтгүй орхисон 36 зөрчлийг илрүүлж тухай бүрт нь хариу арга хэмжээ авчээ.

Энэ онд Сайншанд суманд хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийллийн шинжтэй 30 тохиолдол бүртгэгдсэнээс 27 зөрчлийг хуулийн  дагуу  хариу арга хэмжээ авсан гэж албаныхан мэдээлэв.

Үүнээс гадна "Хүүхэд хөгжил 2022" зорилтот жилийн хүрээнд Сайншанд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар  хянан шалгах, зөвлөн туслах ажил зохион байгуулж байна.

Холбоотой мэдээ