СЭЛЭНГЭ: Ургац хураалт 93.8 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-31 14:20:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт үр тарианы хураалт 93.8 хувь, төмс хүнсний ногооны хураалт 95 хувьтай байна.

 

Тодруулбал нийт 124.9 мянган га талбайд хураалт хийж, нэгж талбайгаас 13.4 цн буюу 167.8 мянган тонн үр тариа, үүнээс улаанбуудай 119.3 мянган га талбайгаас 13.6 цн буюу 162.7 мянган тонн, бусад үр тариа 5568 га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 9.3 цн буюу 5152 тонныг хураан авчээ.

 

Мөн тэжээлийн ургамал 5744 га талбайд хураалт хийж, нэгж талбайгаа 21.1 цн буюу 12127 тонн, тосны ургамал 41.4 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 5 цн буюу 19.9 мянган тонныг хураасан байна.

 

Түүнчлэн төмс 2 мянган га талбайд хураалт хийжээ. Нийт нэгж талбайгаас 122 цн буюу 25.7 мянган тонн, хүнсний ногоо 3.4 мянган га талбайгаас хураалт хийж, нэгж талбайгаас 126 цн буюу 43.8 мянган тонн ургац хураан авсан байна.

 

Холбоотой мэдээ