СҮХБААТАР: Ариутгалын цэгийн үйл ажиллагааг эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-10-30 18:11:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн онд улсын төсвийн 930 гаруй сая төгрөгөөр мал эмнэлгийн ариутгалын цэг барьсан ч үйл ажиллагаа нь хараахан эхлээгүй байна.


Учир нь пунктын дотоод тохижилт, тоног төхөөрөмжийн асуудал шийдэгдээгүй байгаа юм. Тиймээс ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаас мал эмнэлгийн халдваргүйтгэлийн цэгийг ажиллуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.


Мөн мал зүйч, малын эмч, агрономич зэрэг мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэх, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд мал эмнэлгийн лабораторийг стандартын шаардлага хангасан орчин үеийн барилгатай болгох, эрчимжсэн мал аж ахуйг түшиглэсэн шингэн болон хуурай сүү, хүүхдийн сүү сүүн тэжээл боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, 200 тонн батаамж бүхий хагас автомат зоорийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх, 500 м.кв бүхий өвлийн хүлэмж барьж байгуулах хөрөнгийг шийдвэрлэх, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, он дамжин хэрэгжиж байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудад үнийн өсөлтийг тооцох шийдвэр гаргах зэрэг асуудлыг орон нутагт нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа тухай аймгийн ХХААГ-ын дарга Т.Ган-Очир хэллээ.


ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуунаар ахлуулсан ажлын баг Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ иргэд болон салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг сонссон ч ямар нэг асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд нэгдсэн байдлаар улсын хэмжээнд орон нутагт байгаа асуудлыг эрэмбэлэн шат дараатайгаар шийдвэрлэнэ гэдгийг хэлж байлаа. 

Холбоотой мэдээ