ЗАВХАН: Сумын мал эмнэлэг 1200 гаруй гарал үүслийн бичиг олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-28 12:11:06

Завхан/МОНЦАМЭ/. Түдэвтэй сум малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх угаалга, ажил үйлчилгээнд 26986 толгой малыг хамруулжээ.

Тус суманд хоёр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр эмнэлгүүд мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалга, тарилга туулгалтад технологийн дагуу цаг хугацаанд нь бүрэн хамруулсан. Тухайлбал, малын шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх угаалга, ажил үйлчилгээнд 26986 толгой мал, туулгалтад 21206 толгой малыг хамруулсан байна. Энэ жил нийт 76.8 мянган толгой малыг тарилга, туулга, үзлэг эмчилгээнд хамруулж, ажлын гүйцэтгэл 99.6 хувьтай байна.

Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иж бүрэн тоноглогдсон Бонго жи-3 маркийн мал угаалгын автомашиныг худалдан авснаар малчдын өвөлжөө бууц, хашаа хороог ариутгах. Мал сүргийг угаалгад хамруулах ажлыг хугацаа алдалгүй бүрэн хийх боломжийг бүрдүүлсэн. Энэ онд тус суманд малын халдварт өвчин гараагүй. Өнөөдрийн байдлаар Мал эмнэлгийн тасгаас нийт 1200 гарал үүслийн бичгийг иргэд, мал, махны чиглэлээр худалдаа арилжаа хийдэг аж ахуйн нэгжүүдэд олгосон байна. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нэгдсэн бодлогоор дэмжин явуулж байна. Энэ жил хүнсэнд 2670 гаруй толгой мал, зах зээлд 28000 гаруй толгой малыг худалдан борлуулаад байгаа. Жил бүр Улаанбаатар хотод болдог махны өргөтгөсөн худалдаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа талаар Түдэвтэй сумын ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ