ЗАВХАН: Газар тариалангийн чиглэлээр 24 сумыг бүсчлэн хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-10-28 12:01:07

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг малын тэжээлийн тариалалтыг өмнөх жилээс 3.2 дахин нэмэгдүүлжээ.

Газар тариалангийн аймгийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулж 24 сумыг бүсчлэн хөгжүүлэхээр зорилт тавьсан. Тухайлбал хойд бүсийн сумдад малын тэжээл, үр тарианы тариалалтыг нэмэгдүүлэхээр хэд хэдэн ажлыг өнгөрсөн жилээс эхлүүлээд байгаа. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж буй хувь хүн, малчин, аж ахуйн нэгжүүдэд техникийн хангамж муу байна. Тиймээс сумдыг бүсчилж техникийн парк байгуулах, газар тариалангийн техник тоног төхөөрөмжийн дэмжлэгийг 11 суманд олгоод буй.


Мөн хойд бүсийн сумдад хадлангийн салаа, бригад байгуулах зорилт тавьж ажилласны үр дүн гарч байна. Өнөөдрийн байдлаар газар тариалангийн чиглэлээр хөгжүүлж буй 12 сум ургацаа хураан аваад байна. Тухайлбал Түдэвтэй сум байгалийн хадлан харьцангуй бага авсан. Учир нь сумын нийт нутгийн 3/1 нь үлийн цагаан оготнод идэгдээд удаж байгаа тул бэлчээрийн ургамал ургахгүй болсонтой холбоотой юм. Ийм нөхцөл байдал үүссэн тул өнгөрсөн жилээс эхлэн малчидтай хамтран малын тэжээл тариалж байгаа. Энэ жил сумандаа 700-гаад га газар малын тэжээл тариалж, 1400 тонн ногоон тэжээл хураан авчээ. Сумд малын тэжээл тариалдаг болсноор малчид өндөр үнээр тэжээл худалдаж авдаггүй болсон нь сайшаалтай гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ